1. Цутгах бүтээц эдлэлийн нэр, төрөл, үзүүлэлт, ашиглалтын үеийн гадны нөлөөлөл зэргээс нь хамааруулан ЦЕМЕНТИЙН МАРКИЙГ ТОГТООЛГОХ.

Элсний ТООСЖИЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ-оос гадна цутгагдах элементээс шалтгаалан элсний ширхэглэлийн диаметрийг дараахь хэлбэрээр сонгоно.

Үүнд:- Хөөргөөр шахах бетонд  орох элсний 5-7%-д  Ø-0.14мм хүртэл, 15-20% д Ø-0.3мм-ээс бага ширхэглэлтэй байвал зохино.

Дайрга буюу том дүүргэгчийн ТООСЖИЛТИЙН ХЭМЖЭЭГ тогтоох:  Дайрганы хэмжээг цутгагдах элементээс шалтгаалан ширхэглэлийн хэмжээг тогтооно.

  • Нимгэн хавтан цутгахад хамгийн том дайрга нь тухайн цутгагдах хавтангийн зузааны хагасаас бага байна.
  • Төмөр бетон хийц эдлэхүүн цутгахад дайрганы хэмжээ нь арматурын хоорондын зайн  ѕ  хэмжээнээс хэтрэхгүй байх
  • Гулгуулж өндөрлөх хэвээр цутгахад – уг бүтээцийн ханын зузааны 1/6-ээс хэтрэхгүй байх
  • Хөөргөөр шахах бетонд хоолойн дотоод голчийн 0,4мм байх
  • В15 ба түүнээс ангийн бетонд – 40 ба 70мм –ийн дайрга хэрэглэнэ.

Тайлбар: Дайргыг заавал шигшиж ялгасан байх ёстой. Бутлуурт ороогүй мөлгөр хайргыг бетонд хэрэглэхийг хатуу хориглоно! 

БЕТОНЫ ШАХАЛТЫН БАТ БЭХИЙН МАРК. АНГИЙН ХАРЬЦАА
Бетоны маркМ50М75М100М150М200М250М350М400
Бетоны ангиВ3.5В5В7.5В10В15В20В25В30

400 МАРКИЙН ЦЕМЕНТ ХЭРЭГЛЭХ ҮЕИЙН  1м3 БЕТОНЫ  НАЙРЛАГА.

Бетоны марк3 бетоны найрлагаКонусан суулт /см/Нягтруулах хугацаа /сек/Бетон шоо
хайргаэлсцементус
В10  /150/11738162551685-760+
В15  /200/11727513311685-760+
В20  /250/11677273551715-660+
В25  /300/11396674201835-660+
В30  /400/11489492511280180+

ЦУТГАМАЛ БЕТОН БҮТЭЭЦЭЭС ДЭЭЖ АВАХ АРГАЧИЛАЛ

Цутгамал бүтээцээс сорьц авах үндсэн хоёр арга байдаг.

Цутгамал бүтээцээс сорьц авах арга
1.    КОНУСАН СУУЛТААР ХЭМЖИХ2.    СТАНДАРТ САВАНД ШОО АВАХ
Хөдөлгөөнт чанарАргууншил чанар

1-Р АРГА.   “КОНУСАН СУУЛТААР” ХЭМЖИХ

а/ Хөдөлгөөнт чанар – Конусан суултаар хэмжих ба “Конусыг бетоноор”  дүүргээд 10мм голчтой төмрөөр 25 удаа бүлнэ. Конусыг дээш сугалж аваад бетоны суултыг хэмжинэ. Уг хэмжилтийг 2 удаа хийж дунджаар нь авна. Туршилтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй.

б/  Аргуун чанар – Секундээр хэмжинэ.Том дүүргэгчийн хэмжээ 40 мм-с ихгүй бол СТАНДАРТ40-70мм бол техникийн  ВИСКОЗОМЕТР –р хэмжинэ. Туршилтыг 15 минутанд багтаан 2 удаа хийж дунджаар нь авна.  /0.45-р үржүүлж/70мм-с их бол 200х200х200-ийн шоо саванд бетон хольцийг хийгээд доргиурт ширээн дээр бэхлээд секундээр нягтруулж шоо авч хэмжинэ. Авсан секундийг 1.5-р үржүүлнэ.

2-Р АРГА. БЕТОНООС “ШОО” АВАХБетоноос сорьц авахдаа тухайн цутгагдаж буй бүтээцэд ямар хэв хашмал хэрэглэсэн байна тэр материалаар сорьцийн савыг хийвэл илүү бодиттой байх болно. Бетоны бат бэхийг МПа-р хэмжинэ. Бетоноос дээж авахдаа:Том цул суурийн бетонд – 100м3 тутмаасТоног төхөөрөмжийн суурийн бетонд – 50м3 тутмаасНимгэн хана буюу хучилтанд – 20м3 тутмаас тус тус “ШОО” авна.Шоог дараахь хэмжээтэй саванд авч тогтоосон итгэлцүүрээрээр буулгаж бат бэхийг тогтооно.

Шооны хэмжээ /см/Итгэлцүүр
7х7х70,85
10х10х100,875
15х15х151
20х20х200,05

ӨРЛӨГИЙН  ЗУУРМАГНЫ ОРЦ

ЗУУРМАГ3 ЗУУРМАГИЙН ОРЦ
Зуурмагны маркЦемент /тн/Шохой /тн/Уулын элс /м3/Ус /л/
Шохой100.0960.131.14
Цемент-шохой250.1210.121.13
Цемент-шохой500.2310.091.12
ЦементØ-250.221.03
Ø-500.2311.150.32
Ø-750.3521.140.32
Ø-1000.4621.110.3
1500.4761.060.3
2000.521.040.24

ШАВАРДЛАГЫН  ЗУУРМАГНЫ ОРЦ

ЗУУРМАГ3 ЗУУРМАГИЙН ОРЦ
Зуурмагны маркЦем марк М400Шохой/тн/Уулын элс/1м3/Ус/м3/
Шохой100.0960.131.140.69
Цемент-шохой250.1210.121.130.62
Цемент-шохой500.2310.091.120.55
ЦементØ-250.221.030.3
Ø-500.2311.150.32
Ø-750.3521.140.32
Ø-1000.4621.110.3
1500.4761.060.3
2000.521.040.24

МУ-ын зөвлөх инженер Д.Мөнх-Эрдэнэ